Нью Виндөү ХХК нь 2011 онд цонхны шилний худалдаагаар үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд өнөөдөр таван бизнесийн салбарт үйл ажиллагаагаа явуулж, Монгол Улсынхаа хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулан ажиллаж байна.
Бид хэрэглэгч, харилцагчдад өргөн сонголт бүхий чанартай бүтээгдэхүүн, найдвартай нийлүүлэлт, мэргэжлийн үйлчилгээгээр үнэ цэнийг бүтээж, тогтвортой хөгжлийг бий болгоно.
Дэлхийн барилгын салбарын ухаалаг, ногоон шийдлүүдийг эх орондоо нутагшуулан, эрчим хүчний хэмнэлттэй, байгальд ээлтэй, хэрэглэгчдийн амьдралын чанарыг дээшлүүлэх бүтээгдэхүүн, үйлчилгээг түгээн дэлгэрүүлэгч манлайлагч байгууллага болно.
Манай компани барилгын материалын худалдаа, үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулахдаа олон улсын болон Монгол улсын хууль тогтоомжийг мөрдөн, стандартын шаардлага хангасан өргөн сонголт бүхий бүтээгдэхүүнийг найдвартай, тогтмол нийлүүлэн, хэрэглэгчийн хүлээлтээс давсан үйлчилгээг мэргэжлийн түвшинд үзүүлж, үйл ажиллагаагаа тасралтгүй сайжруулан салбартаа манлайлан ажиллана.
Чанарын менежментийн тогтолцоо.
Үйлчилгээний төгөлдөршил. Зарчим ба загвар.
Эрчим хүчний хэмнэлттэй, байгальд ээлтэй бүтээгдэхүүн.
Олон улсын тэргүүлэх брэндүүдийн албан ёсны хамтрагч.
Хамтрагч брэндүүд
Танай хэрэгцээнд тохирсон шийдэл, үнийн санал, зөвлөгөөг манай мэргэжилтнүүд өгөхөд бэлэн байна.