Нью Виндөү ХХК нь 2005 онд цонхны үйлдвэрлэлийн чиглэлээр үүсгэн байгуулагдаж 2011 оноос барилгын салбарт худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна. Өдгөө худалдааны 7 салбар дэлгүүр, хоол үйлдвэрлэл, металл цонх, хаалганы үйлдвэрлэл, үл хөдлөхийн түрээсийн үйл ажиллагаа зэрэг бизнесийн 4 салбарт 80 гаруй ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байна.

Манай байгууллага нь хэрэглэгч үйлчлүүлэгч нарт тав тухтай ажиллаж амьдрах эрүүл, аюулгүй, тохилог орчин болон барилгын төслийн өрсөлдөхүйц өртгийг бий болгох монгол орны цаг уурын нөхцөлд туршигдсан барилгын материал, бэлдцийн тогтвортой нийлүүлэгч байна.