Хоол үйлдвэрлэлийн салбар
MAN FU LOU хятад хоолны ресторан нь 2022 оны 12-р сараас Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын нийтийн хоол үйлдвэрлэл болон үйлчилгээний салбарт үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Манай ресторан нь БНХАУ-ын мэргэжлийн хятад тогоочийн хоолоор үйлчлүүлэгчдийнхээ сэтгэл ханамжийг хангадаг бөгөөд нийтийн хоолны үйлдвэрлэл үйлчилгээний салбартаа хөдөлмөрлөгч, өндөр ур чадвар бүхий мэргэжлийн ажилчдаар багаа бүрдүүлэн амжилттай үйл ажиллагаагаа явуулж байна.
Бид 4 VIP өрөөндөө 10-20 хүн, зааландаа 70 хүртэлх хүн нэг дор хүлээн авах хүчин чадалтай.
Тавилгын хавтан, тоноглолын худалдааны салбар
LE LUXE тавилгын хавтан, тоноглолын худалдаа нь 2022 оны 9-р сараас үйл ажиллагаагаа явуулж байгаа ба одоогоор БНХАУ-ын E1 стандартын хавтан, БНТУ-ын AGT брэндийн E0 стандартын хавтанг өнгөний өргөн сонголт, чанарын баталгаа өгч худалдаалж байна. Мөн бид чанарыг эрхэмлэн албан байгууллага, айл өрхийн тавилганд хэрэглэгдэхээр бариул, нугас, ширээний хөлнүүдийг худалдаалдаг.
Үл хөдлөх хөрөнгийн түрээсийн салбар
М Building оффис, худалдаа үйлчилгээний зориулалттай барилга нь 2021 оны 12-р сард ашиглалтанд орж ба 1-3 давхартаа захиалгат тавилгын үйлдвэрлэл, тавилгын хавтан, тоноглолын худалдаа, 5-6 давхартаа оффисын чиглэлээр нийт 1800 м2 үл хөдлөх түрээсийн үйл ажиллагаа явуулж байна.